avatar

Амаа арчлах

2012-06-05,23:01
Амаа арчлах нь
Ам бол хүн өвчлөх шалтгааны нэгэн эх үүсвэр мөн. Эрүүл байхын тулд амны хөндий, шүдний эрүүл ахуйг сахих нь чухал. Амаар дамжин дотор эрхтнийг өвчлүүлдэг нян, химийн бодисууд байдаг. Нян, вирус, мөөгөнцөр, шимэгчдээс гадна архи, тамхи, будаг зэрэг хэдэн мянган химийн бодис ч бий. Нянгууд бүтцээсээ шалтгаалан өөр өөр шинжтэй байдаг. Зарим нь эдийг устган хурдан үрждэг байхад зарим нь удаан үржинэ. Амаа цэвэрлэхгүй байх нь хамгийн хүчгүй нян ч үржин олшрох нөхцөл болох бөгөөд хоолны үлдэгдэл шүдэнд цугларч нянгийн давхарга үүсгэнэ. Нянгууд давхарга дахь глюкозыг задлан хүчил үүсгэнэ. Хүчил ихдэхэд шүд муудан, буйл гэмтдэг.
Таны шүд хэрэв хиймэл биш бол цоорох, буйл өвчлөх зэрэг хүндрэлүүд байнга хаалга тогшино гэсэн үг. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлнө. Жишээ нь чиxрийн болон цөсний өвчин ихдэх үед ам хатдаг. Ам хатахад лизозомал энзим ялгардаггүй тул нян усталгүй үржих сайхан орчин болдог байна. Амны хөндийг эрүүл байлгахын тулд хатаж хуурайшихаас сэргийлэх эмчилгээ хийх хэрэгтэй. Ам нь гэмтэлтэй хүнд эмчилгээ хийхдээ анхааралтай байх нь чухал.
Амны хөндийн зарим өвчнийг дурдвал: Шүд цоорох Шүд цоорох нь зөвхөн хүүхэд бус хүн бүрт тохиолддог үзэгдэл юм. Амны хөндийд нян үүссэнээс шүд цоорно. Нян шүдэнд нягтран наалдаж, наалдамхай, өнгөгүй өнгөр үүсгэнэ. Өнгөрт хоолны үлдэгдэл агуулагддаг. Нянгууд чихэрлэг хоолны үлдэгдэл дэх эрдэс давсыг уусгадаг хүчил ялгаруулдаг тул сойздож цэвэрлээгүй шүд цоорч эхэлнэ. Буйлны гэмтэл 35 наснаас хойш шүд унах гол хүчин зүйл нь буйл гэмтэх юм. Буйл нь шүдийг тогтоон барьж, эрүүний ястай холбодог эд юм.
Шүдний чулуу буюу өнгөр үүссэнээс буйл гэмтэж үрэвсэн, хурдан харладаг. Эмчлүүлэхгүй бол өвчин даамжирч буйл, шүдний хооронд үрэвсэж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа буйл суларч, ясанд барьж тогтоох нь багассанаар шүд эрт унадаг. Ам хуурайших Энэ нь ямар нэг өвчин бус харин өвчний шинж тэмдэг юм. Цаана нь хэд хэдэн төрлийн өвчин нуугдаж байдаг. Насанд хүрэгчдэд ихэвчлэн тохиолдоно. Хоол идэх, юм зажлах, ярихад төвөгтэй болно. Шүлс ялгаруулах эрхтэнд нөлөөлсөн өвчний үед ам хуурайшдаг. Мөн хорт хавдар, цөсний чулуу, чихрийн шижин зэрэг өвчнөөс гадна 400 гаруй эмнээс (ядаргааны, даралтны, тайвшруулах гэх мэт) болж ам хатдаг.
Эрт үед ам хуурайших нь хөгшрөлтийн шинж тэмдэг гэж үздэг байсан бол өнөө үед хөгшин хүний шүлсний ялгаруулалт нь залуу хүнийхтэй адил хэмээн эрдэмтэд баталжбайна. Хэрэв таны ам хуурайшаад байгаа бол шалтгааныг олж тогтоон эмчилгээ хийлгэсний дараа амаа эмчлүүлэх хэрэгтэй. Амны хөндийн хорт хавдар 40 наснаас хойш амны хөндийн хорт хавдар үүсдэг. Амны хөндийн хорт хавдрын эмчилгээний үед хэрэглэдэг ионжуулсан туяа болон химийн эмчилгээний эмнээс шалтгаалан ам хуурайших, шүд цоорох, амны хүнд хэлбэрийн гэмтэл, уруул хагарах зэрэг шинж илэрдэг. Ихэвчлэн тамхи болон тамхин бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг хүмүүс өвчилдөг. Амны хөндийн мөөгөнцөр Аманд байдаг Candida albicans гэдэг нэг төрлийн мөөгөнцөр энгийн үед өвчин үүсгэдэггүй. Учир нь биеийн дархлалын систем нь мөөгөнцөр, нянгийн эсрэг байнга тэмцэж байдаг бөгөөд хүнд өвчнөөр өвчлөх хүртэл энэ байдал үргэлжилнэ. Дархлалын систем нь сул эсвэл удаан хугацаагаар антибиотик хэрэглэж байгаа өвчтөнд энэ төрлийн өвчлөлт их тохиолддог.
Энэ үед ам нь байнга хорсож, амтлах чадвар нь өөрчлөгдөнө. Үүнийг aft гэж нэрлэдэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь Шүдээ сойздож угаах Шүдийг төрөлхийн, хиймэл, суулгасан гэж 3 ангилдаг. Хиймэл шүдийг доторх нь төрөлхийн шүдтэй нийлүүлсэн, авч хийж болдог эсвэл гоо сайхны болон тусгай үүрэгтэй (алтан, хром, шаазан гэх мэт) гэж хуваадаг. Амны хөндийг эрүүл байлгахын тулд шүдээ хэрхэн цэвэрлэх тухай мэддэг байх хэрэгтэй. Тухайн хүний өвчнөөс шалтгаалан шүдний эмчилгээ өөр өөр байдаг. Шүдний сойзны үс зөөлөн байх ёстой. Мөн фтортой оогоор шүдээ бүхэлд нь цэвэрлэ. Тойрог байдлаар хэсэгчлэн сойздоно. Шүд, буйлнаас гадна хэлээ сойздож угаавал сэрүүн сайхан болж, өнгөр тогтохоос сэргийлдэг. Шүд, буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 2 удаа, зөөлөн сойзоор цэвэрлэх хэрэгтэй. Шүдний ёзоор, буйлны судлын хоорондох зайг нэг бүрчлэн сойздоно. Хорт хавдартай өвчтөнүүд флорит багатай, зөөлөн сойз хэрэглэх шаардлагатай. Шүдийг цэвэрлэхдээ сойзыг 450-ийн өнцгөөр байрласан байна. Буйлнаас эхлээд шүдийг гадна дотноос нь цэвэрлэсний дараа дээд хэсгийг нь цэвэрлэнэ. Урд талын шүдний дотор талыг угаах үед сойзоо босоо барина. Мөн сойзон дотор нян үржихээс сэргийлэн байнга солих шаардлагатай. Хорт хавдартай болон дархлалын систем нь суларсан өвчтөнүүдийн ам эмзэг болсон байдаг тул сод-давсны холимог түрхсэн алчуураар цэвэрлэх нь тохиромжтой. Хиймэл шүд Амны хөндийн эрүүл ахуйг сахихын тулд хиймэл шүдийг ч арчлах хэрэгтэй. Ялангуяа нянгийн өнгөр тогтохоос сэргийлэн өдөр бүр энгийн шүд шиг цэвэрлэ. Хиймэл шүд бохирдсоноор амнаас эвгүй үнэр ханхалж, буйл үрэвсдэг тул хоолны үлдэгдлийг цэвэрлэх шаардлагатай.
 Дээр өгүүлсний дагуу цэвэрлэнэ. Авч болдог хиймэл шүдийг өдөрт 2 удаа оогоор угааж, унтахын өмнө авч цэвэрлээд тусгай шингэнд хийж тавих хэрэгтэй. Хиймэл шүдэндээ дасахаас өмнө шүдээ цэвэрлэх, хоол идэхэд төвөгтэй байдаг. Энэ үедээ зөөлөн, наалдамхай бус хүнс хэрэглэх нь зүйтэй. Идэх зүйлээ жижиглэн хувааж, амныхаа хоёр тал руу гүйлгэн, удаан зажлах шаардлагатай. Хиймэл шүд халуун хүйтэн, хатуу зөөлнийг мэдэрдэггүй тул амны мэдрэмтгий чадвар багасдаг. Хиймэл шүдийг цэвэрлэхдээ ариутгагч, цайруулагч зэрэг бодис хэрэглэж болохгүй. Эдгээр нь шүдний гадаад үзэмж, бат бэх чанарт сөргөөр нөлөөлдөг. Хиймэл шүдээ авсны дараа буйландаа зөөлөн сойзоор иллэг хийвэл амрааж өгдөг. Шүдийг зайлагчаар цэвэрлэх нь Зайлагчаар цэвэрлэх нь шүдээ цэвэрлэх өөр нэг арга юм. Зайлагч нь нянгийн эсрэг үйлчилгээтэй шингэн тул буйлны эрүүл ахуйг хангах сайн хэрэгсэл болдог. Хэрэглэх дараалал нь маш чухал. Зайлагч нь шүдний сойз хүрээгүй газар дахь хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг. Гэхдээ буйл үрэвсэл өгөхгүй байх нь чухал. Ялангуяа Устөрөчийн пероксидтой зайлагч нь үрэвсэл үүсгэх магадлалтай. Хорт хавдартай болон дархлалын систем нь сул өвчтөнүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Шүдээ сойздож цэвэрлэсний дараа 30 минутын дотор зайлагч хэрэглэх ёстой. Шүдний утас Өдрийн хамгийн сүүлийн хоолоо идсэний дараа, унтахаар хэвтэхээсээ өмнө шүдээ утсаар цэвэрлэх шаардлагатай. Энэ цэвэрлэгээ нь буйлыг гэмтээхгүй байх ёстой. Утсыг шүдийг тойруулах маягаар дээрээс доош нь, хойш урагш хөдөлгөж цэвэрлэнэ. Дараа нь утасны цэвэр хэсгээр нь бусад шүдээ цэвэрлэнэ.
 Таны шүднээс цус гардаг бол шүдний утас, чигчлүүр хэрэглэж болохгүй. Хавдрын эсрэг эм хэрэглэж байгаа өвчтөний шүлс ялгаруулалт багасдаг. Иймд шүдээ утсаар цэвэрлэсний дараа фтортой гель хэрэглэх шаардлагатай. Энэ гелийг сойзондоо түрхээд минут хэртэй сойздсоны дараа усаар зайлж угаа. 30 минутын туршид юм идэж, ууж болохгүй. 0.4%-ийн фторын гель эсвэл 11%-ийн саармаг натри фторын гель хэрэглэ. Шүд цооролттой бол фтороор цэвэрлэх нь арга хамгийн үр дүнтэй юм. Зөвлөгөө: - Буйлнаас цус гарах, байнга өвдөх, хавдах, улаах, хэл буйлан дээр идээтэй гүвдрүү гарвал заавал эмчид хандарай. - Ам хатаж байгаа бол эмчид хандаж шалтгааныг нь заавал тодруулахгүй бол үүний ард хүнд өвчин ч нуугдаж байх талтай. Шүдний эрүүл ахуйн үүднээс хэрэглэж болохгүй хүнсний зүйлс: * Согтууруулах ундаа, нүүрстөрөгч, хийтэй ундаанууд * Кафейн, тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн * Улаан лооль, С аминдэмтэй, исгэлэн, шорвог бүтээгдэхүүн * Час халуун хоол * Хэтэрхий чихэрлэг хүнсний зүйлс Шүдний эрүүл ахуйн үүднээс болгоомжлох шаардлагагүй зүйлс: * Уураг ихтэй, чихэр багатай хүнсний бүтээгдэхүүнийг бага багаар байнга хэрэглэх * Нунтагласан зөөлөн хүнс сонгох Шүдний эрүүл ахуйн үүднээс анхаарах зүйлс: * Хооллосныхоо дараа шүдээ байнга сойздож угаах * Амаа цэвэрлэлгүйгээр унтаж болохгүй. * 6 сар тутам нэг удаа шүдний эмчид үзүүлэх Эрүүл ам, шүдтэй байх нь эрүүл чийрэг байхын үндэс болно.
бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ төрөл: зөвлөмж |