
Өгүүлбэртэй бодлого бодох аргачлал
2011-3-31 - "Өгүүлбэртэй бодлого" бодох аргачлал
“Өгүүлбэртэй бодлого”бодох аргачлал”
Өгүүлбэртэй бодлогыг бодохдоо: Бодлогын өгүүлбэрийг маш сайн унших хэрэгтэй. Ойлгохгүй байвал дахин 2-3 удаа уншина. Уншсаныхаа дараа дотроо бодно.
Үүнд: Юуны тухай бодлого байна?, Ямар нэртэй хэн? хэн?
юу?, юу? гарч байгаа , дараа нь яасан? гэх мэт.
- Бодлогынхоо асуултыг дахин унших
- Товч бичиглэл ,юмуу зураглалыг заавал хийнэ.
Энэ хамгийн чухал юм шүү. - Үүний дараа бодож эхэлнэ. Жишээ нь:
Бат, Дорж хоёр мод тарив. Бат 16 мод , Дорж , Батаас 6-аар цөөн мод тарив. Бат, Дорж хоёр нийлээд хэдэн мод тарьсан бэ?
Бат – 16 мод
Дорж -6 аар цөөн мод
Нийлээд хэдэн мод тарьсан бэ ?
16 мод -6 = 10 мод Доржийн тарьсан мод
16 мод + 10 мод = 26 мод /Бат, Дорж хоёрын тарьсан мод/